Халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд 132 567 боллоо

Халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд 132 567 боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр энэ цаг мөчид коронавирусээр халдварласан нийт хүний тоо  дэлхийн хэмжээнд 132.567 боллоо гэж CNN мэдээллээ. Амиа алдсан хүний ​​тоо 5000 боллоо гэж мэдээлэлд дурджээ.

Нийт халдвар авсан хүмүүсийн 80981 нь БНХАУ-д бүртгэгдсэн бол Италид 15 000 гаруй хүн халдвар авчээ. Иран улсад халдварын тохиолдол 10 мянга давсан байна. 

Жонс Хопкинсийн  их сургуулийн тооцоолсноор дэлхий даяар эдгэрсэн тохиолдлын тоо 68000 болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.