Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргасантай холбоотойгоор МАН-аас мэдээлэл хийлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна" гэж мэдэгдлээ.
МАН-аас аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бусад намуудад уриаллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.