Зэвсэгт хүчний жанжин штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.04.20/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг "Миний бие өнөөдөр та бүхэнд Монгол Улсад өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдалтай уялдуулаад Зэвсэгт хүчний байгууллагын байр суурь ямар байгааг товчхон танилцуулъя. Юуны өмнө зэвсэгт хүчин гэдэг айл өдгөө зуун жилийн түүхээ бичиж дуусгаад дараагийн зуун жилийн түүхээ бүтээж явж байна. Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн улс орны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Гэтэл сүүлийн үед гарч буй мэдээллээс үүдээд монголын нийт ард түмнийг талцуулах асуудал үүсэж байна. Тиймээс бид хаа хаанаа болгоомжилж, улсынхаа аюулгүй байдлыг хангамаар байна. Мэдээллийн дайнд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, өөрийн эрх ашгийг хангахаар мэдээллийг гуйвуулж болдгийг харж болно. Зэвсэгт хүчин бол улс төрөөс ангид байх шаардлагагтай.
Үүнийг Зэвсэгт хүчний тухай хуульд, Зэвсэгт хүчнийхэн улс төр, болон шашны үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байдаг. Мөн цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд, цэргийн алба хаагчдын ёс зүйн зарчмын тухайдулс төрийн үйл ажиллагаанаас ангид байхыг тусгасан. Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байх улс орны аюулгүй байдлыг хангах эрхзүйн зохицуулалттай байдаг гэдгийг би дээр дурдлаа.
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төрийн үйл ажиллагаатай холих нь хууль зөрчиж байгаа хэрэг бөгөөд улсын батлан хамгаалах ажлыг алдагдуулах, төр засаг зэвсэгт хүчинд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах цаашлаад гаднын улс орнуудын өгөөш болох байдлыг бүрдүүлээд байна.
Зэвсэгт хүчнээ улс төрийн үйл ажиллагаанд татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөсөн гашуун сургамж олон байдаг. Энэхүү гашуун түүхийг манай улс давтаж болохгүй" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.