Архаг ядаргааны хам шинж болон булчин шөрмөсний эмзэглэл

Архаг ядаргааны хам шинж болон булчин шөрмөсний эмзэглэл

Дуу шуугиан, хурц гэрэл, үнэрт хэт мэдрэмтгий болно. Тэрээр бараг “галзууруулна”. Эмэгтэйчүүдийн бүх бие өвдөнө. Харин эрэгтэйчүүдийн хувьд тодорхой хэсэгт л өвдөнө.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Яг юунаас болдог нь тогтоогдоогүй.

Цаг агаар муудахад бие бүр дордоно.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй. Аль болох жимс, хүнсний ногоо ахиухан иднэ. Тухайлбал, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх, арвайн ногоон нахиа, хар перец. Бүхэл үрийн тариа, омега хүчлийн өөх тос /загас, маалингын тос, хушга, оливийн тос/, өндөг. Ус ихээр ууна. Сүүг бага зэрэг хэрэглэнэ.

Аминдэм, эрдэс бодис: Магни, селени, цайр, йод, кальци, “В”, “С”, “Д” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж: Биеийн тамир, дасгал, ялангуяа гүнзгий амьсгаа авдаг дасгал, бясалгал, залбирал, дотроо төсөөлж бодох, массаж, аэробик, хөдөлгөөн, биеийн хүчний ажил сайн хийнэ. Дургүй байсан ч хийх хэрэгтэй. Тухайлбал, усанд сэлэх, дугуй, морь унах, явган явах, бүжиглэх, хөгжим сонсох, зураг зурах, тэмдэглэл хөтлөх, шүлэг бичих.

Эмчилгээ, сувилгаа нь бөөр, цус цэвэршүүлэх, авто дархлааны эсийг устгах, өвдөлт намдаах, дархлаа тэтгэх, дааврын тэнцвэрийг хангах, сайн унтаж амрах, сэтгэл санаагаараа өөдрөг байх, үрэвсэл дарахад чиглэгдэж байвал зохино.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн онцлогтой тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзана.

Зайлсхийвэл зохих зүйлс: Хийжүүлсэн ундаа, кола, оргилуун дарс, талхны хөрөнгө /дрожжь/, кетчуп, соус, хаш, төмс, болон нөөшлөгч, хоол амтлагч химийн бодисууд.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.