Өтгөн хөмсөгтэй болох ДӨРВӨН энгийн арга
Өтгөн бөгөөд сайхан хөмсөгтэй болохыг хүсдэггүй эмэгтэй гэж байхгүй. Бүсгүй танд хөмсгөө хэрхэн арчлах, хэрхэн өтгөн болгох талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.
Кокосын тос түрх
Кокосын тосыг хүмүүс хоол хүнсэндээ их хэрэглэх болсон. Үүнийг мөн үс, арьс, хөмсгөндөө түрхэхэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Кокосын тосыг хөмсөг, үсээ өтгөрүүлэхэд ашигладаг. Хөмсгөндөө кокосын тос түрхэж хоносноор хүссэн үр дүндээ хүрнэ.
Цайны модны тос
Цайны модны тос нь хөмсөгний ургалтыг дэмждэг. Өдөр бүр хөмсгөндөө цайны модны тос түрхэхэд хөмсөгний үс бат бэх бөгөөд өтгөн болох аж.
Лаванда цэцгийн тос
Лаванда цэцгийн тос нь тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна үс уналттай тэмцэхэд тусална. Иймээс хөмсөгний тань үс унаад байвал лаванда цэцгийн тос болон хандыг хөмсгөндөө түрх. Ингэснээр хөмсөг өтгөрч, үснийх нь ургалт нэмэгддэг.
Хөмсгөө зас
Хөмсгөө засах нь үснийх нь ургалтыг эрчимжүүлж, өмнө байснаасаа өтгөн болгоход тустай юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.