БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 2000 давжээ

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 2000 давжээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д “COVID-19” коронавирусний халдварын 256 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүмүүсийн тоо 2022 хүрч, 13 хүн нас барсан талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс баасан гарагийн өглөө мэдээлжээ.


Шинээр бүртгэгдсэн тохиолдлын талаас илүү хувь нь зүүн өмнөд нутгийн Дэгү хотын сүмтэй холбоотой хүмүүс байгаа бөгөөд 256 тохиолдлын 182 нь Дэгүд, 49 нь Умард Гёнсан мужид бүртгэгджээ. Мөн Сөүл хотод 6 тохиолдол илэрсэн байна. 


БНСУ-д өнгөрсөн ням гарагт түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Дэгү хот, Умард Гёнсан мужид халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.


Дэгү хотын сүмийн 210 мянга гаруй гишүүнээс коронавирусний шинжилгээ авч эхэлсэн тул ойрын өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж болзошгүй гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.