БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 2337 болж нэмэгджээ
БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 315-аар нэмэгдэж, 2337 болсон тухай тус улсын Халдварт өвчинтэй тэмцэх төв штабаас мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Дэгү хот болон тус хоттой зэргэлдээ оршдог Умард Гёнсан мужид 280 шинэ тохиолдол илэрсэн бол Бусан хотод хоёр, Ульсан хотод гурав, Тэжон хотод нэг, үлдсэн нь бусад мужид бүртгэгдсэн байна.
Харин нас барсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байгаа бол гурван хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний нийт тоо 27 болсон байна. Үүнээс гадна, халдвар авсан цэргийн албан хаагчдын тоо нэмэгдэж 26 болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.