Казахстан Улсаас ирсэн иргэнээс "COVID-19" халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ

Бүгд Найрамдах Казахстан
Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн нэгэн
иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тухайн иргэн 21 настай бөгөөд Казахстан Улсын Нур-Султан хот, Акмола, Павлодар муж чиглэлээр зорчин иржээ. Сэжиг бүхий иргэнийг харьцсан хүмүүсийн хамт тусгаарласан бөгөөд биеийн халуун нь 38-39 хэм хүрч, буухгүй байгаа аж.
Мэргэжлийн байгууллагууд сэжиг илэрсэн иргэнээс шинжилгээний сорьц авч, өнөөдөр өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү газрын унаагаар явуулжээ .
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг давтан шинжилгээний хариу гарах хүртэл хугацаагаар зогсоолоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.