“Covid-19” халдвар есөн улсад шинээр бүртгэгдлээ

“Covid-19” халдвар есөн улсад шинээр бүртгэгдлээ
 Ням гаргийн байдлаар дэлхийн улс орнуудад “COVID-19” халдвар авсан нийт хүний тоо 157 мянга давж, нас барсан тохиолдлын тоо 5839-д хүрсэн бол 75 900 гаруй хүн эдгэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, халдвар авсан нийт хүний тоо нэг хоногийн дотор 12 мянга гаруйгаар, нас барсан хүний тоо 414-өөр нэмэгдсэн байна. БНХАУ-аас гадна халдвар авсан хүний тоо 72 000  давжээ. Халдвар илэрсэн орнуудын жагсаалтад Намиби, Бүгд Найрамдах Конго, Руанда, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Экваторын Гвиней гэсэн Африкийн таван орон, Карибын тэнгисийн арлын хоёр улс болох Сент-Люсия, Антигуа ба Барбуда, мөн Африкийн зүүн эрэгт орших Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улс болон Узбекистан гэсэн Дунд Азийн нэг улс нэмэгдлээ.

Халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн орнуудыг дурдвал, Итали /21 157/, Иран /12 729/, БНСУ /8 162/, Испани /6 391/, Франц /4 500/, Герман /4 599/, АНУ /3042/, Япон /1 412/, Швейцар /1 375/, Их Британи /1 140/ болон Норвеги улс /1 111/ юм.

Харин Нидерланд, Дани, Швед, Австри, Бельги, Катар, Сингапур, Грек, Бахрейн, Малайз, Австрали, Канад, Хонконг, Бразил, Израиль, Филиппин, Ирак, Египет болон Саудын Арабад бүртгэгдсэн тохиолдлын тоо 1000 хүрэхгүй боловч 100-гаас давжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.