БНСУ-аас монгол иргэдийг авчирсан тусгай үүргийн онгоц газардлаа
МИАТ-ийн тусгай үүргийн онгоц БНСУ-аас Монгол Улсын 244 иргэнээ өнөөдөр /2020.03.15/ эх орондоо авчирлаа.
Нийт дөрвөн чиглэлээс ирэх хуваарийн дагуу эхнийх нь БНСУ-аас өнөөдөр 16.20 цагт ирж, Цэргийн төв эмнэлэг рүү 50 хүн, "Энхсаран" сувилал руу 184 хүн, ХӨСҮТ-д Дэгү, Бусанаас ирсэн 10 зорчигчийг байршууллаа.
Мөн коронавирусийн голомт бүхий газраас ирсэн 10 иргэнийг тусгайлсан 10 машинаар зөөвөрлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.