Татварын хугацааг хойшлуулсны дараа 11.4 сая кг элсэн чихэр, З500 тн улаан буудай ИМПОРТОЛЖЭЭ

Татварын хугацааг хойшлуулсны дараа 11.4 сая кг элсэн чихэр, З500 тн улаан буудай ИМПОРТОЛЖЭЭ

Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өгч байна. Тэрбээр үнийн хөөрөгдөл, хомсдол үүсэхээс сэргийлэх, ААН, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр  үе шаттай арга хэмжээ  авч хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдлээ. 

-Импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар тогтоолоор ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортолж буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 хүртэл сараар хойшлууллаа. ( 4-р сард хууль нь батлагдана)

Тогтоол батлагдсанаас өнөөдрийг хүртэл хугацаанд 18 аж ахуйн нэгжийн импортолсон

 

  • 11.4 сая кг элсэн чихэр,
  • 4.4 сая литр ургамлын тос,
  • 2.2 сая кг цагаан будаа (2.75 сая кг цагаан будаа замд тээвэрлэгдэнэ явж байгаа)
  • З500 тн улаан буудайн татвар төлөх хугацааг хойшлуулаад байна гэж мэдээлэлдээ дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.