Орос, Монголын хил орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Орос, Монголын хил орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Даваа гарагт Орос, Монголын хил орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлэв.

Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос /225 мянга орчим хүн амтай/ баруун өмнө зүгт 269 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун өмнө зүгт 23 км-ийн зайтай газар 10 км-ийн гүнд байсан байна.

Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн талаар мэдээ байхгүй байна.

ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрхүү мужийг хариуцсан газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр, "тус мужийн хэд хэдэн хотын оршин суугчдад газар хөдлөлт мэдрэгджээ".

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.