Колумбид татварын тухай хуулийн төслийг буцаан татжээ.

Колумбид татварын тухай хуулийн төслийг буцаан татжээ.

Колумбид татварын шинэчлэлийн тухай хуулийн төслийг эсэргүүцсэн, өргөн хүрээг хамарсан жагсаал дөрвөн өдөр дараалан үргэлжилсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке маргаан дагуулсан баримт бичгийг буцаан татжээ.

“Засгийн газар шинэ санал боловсруулж, бусад нам, байгууллагатай зөвшилцөх арга замыг эрэлхийлнэ” гэж И.Дуке ард түмэндээ хандан телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Урьд нь тэрбээр цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг давах туулахад татварыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн хэлж байжээ.

Гэвч энэ нь олон мянган хүнийг эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнүүлэхэд хүргэжээ. Жагсаалыг зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлүүдийн хувьд, уг баримт бичиг “COVID-19”-ийн нөлөөнд нэрвэгдээд буй бага орлоготой иргэдэд ирэх дарамтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж үзсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.