Швейцар улс Монгол улсыг эрсдэлтэй орнуудын тоонд орууллаа
Швейцарын Эрүүл мэндийн газраас цар тахлын аюултай, халдвар тархах эрсдэлтэй орнуудын жагсаалтаа шинэчлэн баталлаа.
Өнөөдрөөс буюу 6-наас Армен, Украин, Босни Герцеговин, Болгар, Чех, Грек, Иордан, Косово, Ливан, Черногор, Хойд Македон, Сан-Марино улсууд болон Австрийн Бургенланд, Каринти, Вена, Италийн Эмилия-Романья, Фриули, Венец, Тоскана мужаас ирсэн иргэд, жуулчдыг карантинд оруулах шаардлагагүй гэж үзлээ.
Харин энэ сарын 17-ноос эхлэн Латви, Гүрж, Колумби, Коста-Рика, Иран, Мальдив арлууд, Монгол улсуудыг эрсдэлтэй орнуудын тоонд оруулж, эдгээр улсуудаас ирсэн хүмүүсийг 10 хоногийн карантинд заавал оруулж байх шийдвэр гаргажээ.
Швейцарт хөл хорионы дэглэм зөрчсөн тохиолдолд 10 мянган франкийн торгууль оноодог хуультай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.