Энэтхэгт халдварын 412,262 тохиолдол шинээр илэрсэн

Энэтхэгт халдварын 412,262 тохиолдол шинээр илэрсэн

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 412 262 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан хүний нийт тоо 21 077 410-т хүрсэн байна. Түүнчлэн пүрэв гарагт халдварын улмаас 3980 хүн нас барсан нь мөн л өмнө нь бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт болжээ.

Энэтхэгт халдвараар нас барсан тохиолдлын тоо сүүлийн есөн хоног дараалан 3000-аас олноор нэмэгдэж буй нь энэ бөгөөд өнөөдрийн байдлаар халдвар авсан 230 168 хүн нас барсан байна.

“COVID-19”-ийн хоёр дахь давлагаанд нэрвэгдээд буй тус улсад сүүлийн 30 хоногт 8.3 сая хүнээс халдвар илэрчээ. Мөн дөрөвдүгээр сарын 22-ноос хойш өдөр бүр халдварын 300 мянгаас дээш тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ Австралитай эдийн засгийн яриа хэлэлцээгээ тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. 2021-05-06

Хонконгийн тэмцэгч Жошуа Вонгт 10 сарын шоронд хоригдох ял оноолоо. 2021-05-06

АНУ, Монгол Улсын харилцааг бэхжүүлэхийг уриалжээ 2021-05-06

Швейцар улс Монгол улсыг эрсдэлтэй орнуудын тоонд орууллаа 2021-05-06

В.Путин Аугаа Эх орны дайнд оролцож явсан БНАСАУ-ын эмэгтэй дайчинд мэндчилгээ дэвшүүлжээ 2021-05-06

Энэтхэгт халдварын 412,262 тохиолдол шинээр илэрсэн 2021-05-06

АНУ коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг түр түдгэлзүүлэх санаачилгыг дэмжлээ. 2021-05-07

“Pfizer”, “BioNTech” Олимпын наадамд зориулан вакцин хандивлана. 2021-05-07

Канад Пфайзерын вакциныг хүүхдэд зөвшөөрсөн анхны улс болов. 2021-05-07

Рио-де-Жанейрод хар тамхины бүлэглэлийн хорь гаруй гишүүнийг устгажээ. 2021-05-07

ДЭМБ: Коронавирусний мутациуд БНЭУ-д цар тахал давалгаалахад нөлөөлж байна 2021-05-07