Ч.Алтангэрэл Монголын бөхчүүдийн салхийг ялалтаар эхлүүллээ.

Токиогийн олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн дэлхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ.
97 кг-ын жинд ОУХМ Чинбатын Алтангэрэл салхийг хагалж тэгшитгэлийн барилдаанд БНСУ-ын Сёо Мин Воныг торгуулиар цэвэр яллаа. Гуулин улсын бөх барилдааны үеэр спортын бус авир гаргаж манай бөхийг жийж торгуулиар хөөгдсөн.
Өнгөрсөн сард Азийн эрх олгох тэмцээнээр манай ОУХМ Ө.Батзул түүнд 1:2-оор ялагдсан хариуг жингийн дүү нь авч 1/8 шигшээд Швейцарийн Самуэль Шеррертэй барилдахаар боллоо.
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.