Транзит нислэгээр 138 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна.
Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.