Серби улсад #METOO хөдөлгөөн өрнөж байна.

Серби улсад #METOO хөдөлгөөн өрнөж байна.

Сербийн жүжигчин Милена Радулович драмын багш нь түүнийг 17 настай байхад хүчирхийлсэн талаар анх удаа ам нээжээ. Тэрээр "Хэрэв чамд ийм зүйл тохиолдвол битгий нуу. Эцэг эх, дотны хүндээ хэл. Надад л ийм зүйл тохиолдсон гэж би эхэндээ боддог байлаа. Жаахан ч байж, хэнд ч хэлэлгүй өдийг хүрсэн" гэжээ.

Драмын багш Мирослав Алексик болон жүжигчин Милена Радулович

Драмын багш Мирослав Алексик болон жүжигчин Милена Радулович

Түүнийг энэ талаар ам нээснээс хойш түүний сурч байсан Белградын сургуулийн зарим эмэгтэй оюутан ч түүний ярьсантай адил түүхийг өгүүлж, олны өмнө гарч иржээ. Тэд алдартай продюсер, драмын багш Мирослав Алексикийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэжээ. Мирослав Алексик өмнө нь хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан түүхтэй. Тэрээр дээрх эмэгтэйчүүдийн ярьсан зүйлийг үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн няцааж байгаа аж.

Кино уран бүтээлч Даниела Стайнфельд болон жүжигчин Бранислав Лечич

Кино уран бүтээлч Даниела Стайнфельд болон жүжигчин Бранислав Лечич

Мөн Сербийн кино уран бүтээлч, өдгөө Нью-Йоркт ажиллаж, амьдардаг Даниела Стайнфельд өөрийнхөө түүхийг мөн хуваалцлаа. Тэрээр “Милена өөрийн түүхээ хуваалцахад нь маш их баярласан. Би ч мөн адил олон эмэгтэйг энэ талаар дуугараасай хэмээн хүсэж байна. Битгий ай, асуудлыг өөртөө нууц болгон үлдээж болохгүй. Энэ талаар хэн нэгэнд заавал хэл” гэжээ. Тэрээр бүсгүйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаар өгүүлэх баримтат кино бүтээхдээ өөрийнхөө түүхийг мөн багтаажээ. Тэр Сербийн жүжигчин Бранислав Лечич өөрийг нь хүчирхийлж байсан гэсэн ба өдгөө тус жүжигчин цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм.

Тэдний мэдэгдлийн дараагаас олон эмэгтэй өөрсдийн хар бараан түүхээ хуваалцсaнаар хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн Балканы баруун хэсгийг хамарч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.