Юанийн ам.доллартай харьцах ханшийг чангатгажээ

Юанийн ам.доллартай харьцах ханшийг чангатгажээ

БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ам.доллартой харьцах ханшийг 171 суурь нэгжээр өсгөж, 6.4254 юань болгожээ. Тус банкны цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, энэ нь 2018 оны зургаадугаар сарын 19-нөөс хойш ханш чангарсан хамгийн дээд үзүүлэлт аж.

"Sina Caijing" сонины мягмар гаргийн дугаарт Хятадын шинжээчдээс мэдээллээс эш татан бичсэнээр, юанийн ханшийг ийнхүү чангаруулсан нь ам.долларын индекс суларсантай холбоотой байна. Түүнчлэн дэлхийн эдийн засаг урьдын адил цар тахлын нөлөөн дор хэвээр байгаа бөгөөд олон улсын санхүүгийн зах зээл тодорхойгүй байдалтай тулгараад байгааг онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, Хятадын эдийн засаг чанартай өсөж байгаа юм.

Урьдчилан таамаглалаар, Хятадын валютын нэг ам.доллартой харьцах ханш тавдугаар сард 6.45-6.6 юанийн хооронд хэлбэлзэнэ гэж тус сонинд бичжээ.

Хятадын Ардын банкны мөнгө-зээлийн бодлогын газрын дарга Сунь Гофэний нэгдүгээр сард мэдэгдсэнээр бол энэ жил юанийн ам.доллартой харьцах ханшийн хоёр чиглэлт хэлбэлзэл хэвийн үзэгдэл байх аж. Түүний хэлснээр, ханш дотоод, гадаадын эдийн засгийн байдал, төлбөрийн тэнцэл, олон улсын валютын зах зээлийн өөрчлөлтөөс шалтгаална. Тэрбээр мөн БНХАУ "Хятадын валютын ханшийг боломжийн, тэнцвэртэй хүрээнд хадгална" гэж онцлон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.