АНУ БНАСАУ-ын заналхийллийг тогтоохын тулд цөмийн хүчин чадлаа ашиглахад бэлэн

АНУ БНАСАУ-ын заналхийллийг тогтоохын тулд цөмийн хүчин чадлаа ашиглахад бэлэн

АНУ БНАСАУ-ын зүгээс ирж буй аюул, заналхийллийг тогтоон барихын тулд бүхий л нөөц, боломж, тэр дундаа цөмийн хүчин чадлаа ашиглахад бэлэн байна гэж АНУ, БНСУ-ын батлан хамгаалах яамдын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Талууд БНАСАУ-ын зүгээс ирж буй цөмийн болон пуужингийн заналхийллийн талаарх мэдээллээ солилцож, нөхцөл байдлыг ажиглах ажиллагааг хамтран зохицуулах тохиролцоонд хүрсэн байна. АНУ цөмийн болон энгийн зэвсэглэл, пуужингаас хамгаалах зэрэг бүхий л хүчин чадлаа дайчлах замаар Хойд Солонгосын заналхийллийг тогтоон барих арга хэмжээ өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

БНСУ-ын зүгээс Хойд Солонгосын зүгээс ирэх цөмийн болон пуужингийн заналхийлэлд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байдлыг бэхжүүлэх үүднээс мөн хүчин чадлаа нэмэгдүүлэх байр суурийг баримталж буйгаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн сарын 30-нд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки АНУ нь өмнөх засаг захиргаануудын баримталж байсан стратегийн тэвчээр гаргаж, Пёньянтай хэлэлцээр байгуулах үзэл санаанаас татгалзаж, БНАСАУ-ын талаар баримтлах шинэ хандлага боловсруулсан тухай мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 715 хүн илэрчээ... 2021-05-13

БНСУ –д үнэмлэхгүйгээр цахилгаан скүүтэр унавал торгох шийдвэр гарсан байна. 2021-05-13

БНСУ-ын “GS25” сүлжээ дэлгүүр нь тун удахгүй монгол улсад албан есоор нээгдэхээр болсон байна. 2021-05-14

БНСУ-ын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 747-аар нэмэгдэж нийт 130,380-д хүрэв 2021-05-14

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг чимнэ. 2021-05-14

АНУ БНАСАУ-ын заналхийллийг тогтоохын тулд цөмийн хүчин чадлаа ашиглахад бэлэн 2021-05-14

БНСУ-ын шинэ Ерөнхий сайд ажилдаа орлоо... 2021-05-14

БНСУ-ын “Пентхаус-3” зургадугаар сарын 4-нд үзэгчдийн хүртээл болгоно. 2021-05-15

“Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа 2021-05-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 619 хүн илэрчээ... 2021-05-17

БНАСАУ-ыг ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцохгүй гэдгийг мэдэгджээ. 2021-05-17