БНСУ-ын шинэ Ерөнхий сайд ажилдаа орлоо...
Өнөөдөр буюу 14-ний өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин тус улсын дараагийн шинэ ерөнхийлөгчөөр "Ким Бү Гём"-ийг албан ёсоор томилж батламжиллаа.
Түүний хувьд ерөнхийлөгч санал болгоод 28 хоногийн дараа ийнхүү тус улсын 47 дахь ерөнхий сайдын ажлыг хүлээн аваад байна. Тэрээр 1958 онд 1-р сарын 21-ний өдөр БНСУ-ын "Кёнсан Бүгду" аймгийн "Санжү" гэх жижигхэн тосгонд мэндэлсэн өдгөө 53 настай юм.
Тус улсын парламент өчигдөр үдээс хойш нэгдсэн чуулганаа хуралдуулж ерөнхийлөгчийн санал болгосон шинэ ерөнхий сайдыг дэмжих талаарх санал хураалт явуулсан бөгөөд нийт оролцсон 176 гишүүний 168 нь дэмжсэн бол 5 гишүүн татгалзаж, 2 гишүүний санал хүчингүйд тооцогдсоноор "Ким Бү Гём"-ийг шинэ ерөнхий сайдаар томилох санал дэмжигдсэн юм.
Тэгвэл сөрөг хүчний намын гишүүд энэхүү үйл явдлыг эсэргүүцэж нэгдсэн хуралдаанд оролцоогүй байна.
Өнөөдөр шинээр ажлаа хүлээн аваад буй Ким ерөнхий сайд өглөөний 08:00 цагт Соүль хот дахь төр захиргааны төв ордонд ажилдаа ирсэн бөгөөд түүний анхы ажил /уулзалт/ бол “Ковид-19”-ийн эсрэг “Гамшиг аюулгүй байдлын төв”-ийн хуралд оролцох байлаа.
Эх сурвалж : NEWSIS
Орчуулан эмхтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.