"Вакцин гаргах хүртэл хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзэж байна"
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг энэ баасан гаригт Засгийн газарт танилцуулах тухайгаа мэдэгдсэн ба ингэхдээ Эрүүл мэндийн яамны саналыг харгалзаж үзнэ гэсэн. Эрүүл мэндийн яам өчигдөр /2020.03.18/ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдээд байгаа.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн /2020.03.19/ шинэ төрлийн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийн үеэр дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр "Өчигдрийн
ДЭМБ-ын хурлаар “Эрсдэлгүй хүн гэж нэг ч байхгүй. Эрсдэл өндөр байгааг
ойлгож, халдвар манай улсад тархах эрсдэл өндөр байна" гэж ойлгож,
сэрэмжлэх хэрэгтэйг анхаарууллаа. Амны хаалтаа байнга зүүж, олон нийтийн
газар явахгүй байхыг сануулж байна. Амны хаалтаа тогмол сольж хэрэглэх
хэрэгтэйг анхааруулья. Олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа болон
сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг явуулах нь эрсдэлийг нэмэгдүүлэх
магадлал өндөр гэж үзэж байна. Хөл хориог нэг өдрөөр алдаж тогтооход
өвчний тархалт 40 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол байдаг. Эрдэмтэн,
судлаачдын зүгээс КОВИД-19 халдварын эсрэг вакцин болон эмчилгээнд
тохирсон тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй
гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа. Тийм учраас хүүхдүүдээ, иргэдээ
хамгаалахын тулд хөл хориог сунгах саналтай байна" гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.