Иргэд төлбөрөө төлөхгүй, ачаагаа нэхэх зэргээр хүндрэл учруулж байна

Иргэд төлбөрөө төлөхгүй, ачаагаа нэхэх зэргээр хүндрэл учруулж байна

Улсын онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

Шуурхай штабаас "Гадаадын улс орноос тусгай нислэгээр ирсэн иргэдийн паспортыг онгоцон дотор хурааж авсан байгаа. Төлбөрөө төлсөн хүмүүст буцааж олгоно. Дүрэм журмаа мөрдөж, тусгаарлах байрны зардлаа төлөх хэрэгтэй. Төлөхгүй байгаа тохиолдол "Багабаян" амралтад тусгаарласан иргэдээс гарсан. Ингэж хариуцлагагүй байж болохгүй. Иргэдийн ачааг 14 хоног тусгаарлана. Энэ хугацаанд ачаанаасаа элдэв юмаа авъя гэсэн хүсэлт шаардлага гарч байна. Танил талаараа яриулж байна. Битгий ингэ, үүнийгээ болиоч ээ гэж хүсмээр байна. Ийм цаг үед бид бүгдээрээ дүрэм журам мөрдөж ажиллах ёстой" гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.