БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 654-өөр нэмэгдэж нийт 133,471-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 5 дугаар сарын 19-ний 00.00 цагийн байдлаар 654-өөр нэмэгдэж нийт 133,471-д хүрэв. Шинээр илэрсэн 654 тохиолдлын 17 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 123,237 (+606) иргэн эдгэрсэн бол 1,912 (+8) иргэн нас барсан Тусгаарлалтад 8,322 (+40) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжний тарилгад 11,822 хүн хамрагдаж нийт 3,759,058 хүн, 2 дугаар ээлжийн тарилгад 139,678 хүн хамрагдаж нийт 1,180,281 боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.