БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 629-өөр нэмэгдэж нийт 138,311-д хүрэв.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 05 дугаар сарын 27-ны 00.00 цагийн байдлаар 629-өөр нэмэгдэж нийт 138,311-д хүрэв. Шинээр илэрсэн 629 тохиолдлын 9 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 128,180 (+606) иргэн эдгэрсэн бол 1,943 (+3) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 9,665,693 (+36235) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 9,404,723 (+34016) иргэний хариу сөрөг гарч 122,659 (+1590) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,188 (+28) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тунд 87,165 хүн хамрагдаж нийт 4,030,744, бүрэн тунд 65,936 хүн хамрагдаж нийт 2,012,919-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.