Газрын тосны үнэ буурлаа
“Brent” маркийн газрын тосны нэг баррелийн үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-наас хойших хугацаанд анх удаа 65 ам.доллароос буурлаа.
Баасан гарагийн өглөөний байдлаар (УБ цагаар 01.51 цаг) тус маркийн газрын тосны долоодугаар сарын фючерсийн үнэ 2.18 хувиар буурч, нэг баррель нь 65.21 ам.доллар болсон байна. Үүнээс өмнө нэг баррелийн үнэ 65-аас доош унасан байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх эерэг мэдээллийн дараа хар алтны үнэ мөн буурчээ. Тегераны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцалбал түлшний хангамж нэмэгдэнэ гэж хөрөнгө оруулагчид харж байна.
Үүнээс өмнө Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани барууны орнууд тус улсын эсрэг тавьсан үндсэн хоригийг цуцлахаар зэхэж буйгаа нотолж, цөмийн гэрээний талаар тохиролцоонд хүрлээ гэж онцолсон билээ. Цөмийн гэрээний талаарх комиссын хуралдаан дөрөвдүгээр сараас эхлэн Канберра хотноо тогтмол явагдаж, энэ сарын сүүл гэхэд өндөрлөнө гэсэн хүлээлттэй байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.