Дэлхийн 20 гаруй улс вакцин хийлгэсэн зорчигчдод хөнгөлөлт үзүүлж байна.

Дэлхийн 20 гаруй улс вакцин хийлгэсэн зорчигчдод хөнгөлөлт үзүүлж байна.

Коронавирусний вакциндаа хамрагдсан зорчигчдод зориулж хязгаарлалтаа сулруулсан эсвэл бүрмөсөн цуцалсан орнуудын тоо нэмэгдэж байгааг Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ магтан сайшаажээ.

“Бидний цуглуулсан мэдээлэлд дурдсанаар, одоогоор 20 гаруй улс вакцин хийлгэсэн аялагчдад зориулж хязгаарлалтаа бүрэн эсвэл хэсэгчлэн цуцалжээ. Вакцин хийлгэсэн хүмүүсийг хязгаарлалтгүйгээр аялах боломжийг бид дэмжиж байна. Вакцин хийлгэх боломжгүй тохиолдолд хөл хорио шаардаагүй аялах боломжийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах арга зам дээр суурилсан стратегиар хангах ёстой” хэмээн холбооны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Олон улсын агаарын тээврийн холбооноос явуулсан судалгаанд дурдсанаар, олон улсын нислэгт хамрагдсан зорчигчдын 81 хувь нь аялахын тулд вакцин хийлгэх хүсэлтэй байна гэжээ. Үүнээс гадна вакцинд хамрагдсан хүмүүс чөлөөтэй зорчих ёстой гэж санал асуулгад оролцогчдын 74 хувь нь үзэж байна. Коронавирусний шинжилгээ, вакцинжуулалтын олон улсын хэмжээнд стандартчилсан гэрчилгээг нэвтрүүлэхийг дэмжиж буйгаа судалгаанд оролцогчдын 89 хувь нь илэрхийлсэн бол ийм мэдээлэл агуулсан ухаалаг гар утасны хавсралт суулгах сонирхолтой байгаагаа 84 хувь нь илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.