EMA, ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцин хийлгэсэн хүмүүсийг ЕХ-нд нэвтрэхийг зөвшөөрөв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Европын Эмийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүст Европын Холбоонд (ЕХ) нэвтрэхийг зөвшөөрөв. Энэ тухай ЕХ-ны Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.
"ЕХ-ны гишүүн орнуудад ирэхээсээ 14-өөс доошгүй хоногийн өмнө EMA, ДЭМБ-аас онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст коронавирусний шинжилгээ, тусгаарлалт зэрэг зорчиход зайлшгүй шаардлагатай хязгаарлалтыг цуцална" гэж мэдэгдэлд дурдсан байна.
Үүний зэрэгцээ, Зөвлөлийн мэдээлснээр, зорчиход тавьсан хязгаарлалтыг цуцлахдаа “гишүүн орнууд харилцан адилхан нөхцөлийг харгалзан үзэх ёстой байна”. Өөрөөр хэлбэл ЕХ тухайн улсын иргэдэд хилээ нээвэл хариуд нь Европын жуулчдыг нэвтрүүлэх ёстой юм.
Европын Эмийн агентлаг одоогоор "AstraZeneca", "Pfizer/BioNTech", "Moderna" болон "Johnson & Johnson"-ы коронавирусний вакциныг онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.