Конгын Гома хотод Ньирагонго галт уул дэлбэрсэн

Конгын Гома хотод Ньирагонго галт уул дэлбэрсэн

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газар зүүн нутгийн Гома хотод Ньирагонго галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.

Засгийн газар бямба гарагт албан ёсны мэдэгдэл гаргахаас ч өмнө олон мянган хүн өөрсдөдөө хэрэгтэй эд зүйлсээ барин хотоос гарч эхэлсэн байна. Хилийн ойролцоох Гома хот нь хоёр сая орчим оршин суугчтай юм.

Дэлхийн хамгийн идэвхтэй хийгээд хамгийн аюултай галт уулуудын нэгд тооцогддог Ньирагонго хамгийн сүүлд 2002 онд дэлбэрэхэд 250 хүн амиа алдаж, 120 мянган хүн орон гэргүй болж байжээ.

Конгын Харилцаа холбооны сайд Патрик Муяая, “Гома хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ. Засгийн газар одоо яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж байна” гэж “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.