Канадад амьдардаг монголчууд зургаан сая төгрөг хандивлажээ
Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аяныг өрнүүлжээ.
Хандивын аяныг долоо хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэдээс 6 000 000 төгрөг цугларсан байна.
Энэхүү цугларсан мөнгөн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.