Ж.Байден нь Мүн Жэ Инийг ерөнхий сайд гэж хэлэн дахин үгний алдаа гаргажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден өчигдөр 21-ны өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Инийг ерөнхий сайд гэж дуудаж үгний алдаа гаргасан байна.
БНСУ,АНУ-ын дээд хэмжээний уулзалтын яг өмнөхөн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Цагаан ордонд оролцож, 94 настай Солонгосын дайны баатар Ралф Пуркетд АНУ-ын хамгийн өндөр хүндэтгэл болсон хүндэт медалийг гардуулсан ёслол болжээ.
Ерөнхийлөгч Ж.Байден итгэлийн үеээр Солонгосын дайны үеийн талаар ярихдаа дунд нь 4 –нь удаа БНСУ –ын ерөнхийлөгчийг дуудаж Ралф Пуркетдын томоохон амжилтыг танилцуулжээ.
Илтгэлийн төгсгөлд "Солонгос нь үе үе мартагдаж байгаа дайн гэж нэрлэдэг" гэж хэлэнгээ Ралф Пуркеттэй цуг тулалдсан хүмүүс тэд нарын эр зоригийг хэзээ ч мартдаггүй гэдгийг онцолж хэлжээ.
"Энэ ёслолын арга хэмжээний төлөө Солонгосын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн энд байгаа үнэнийг нотолж үг хэлж Солонгосын ард түмэн мартдаггүй" гэж хэлсэн байна.
Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг энэ ёслолын арга хэмжээнд оролцсон талаар дурдахдаа "ерөнхийлөгч биш ерөнхий сайд" гэсэн үгийг хэлж алдаа гаргажээ.
Ерөнхийлөгч Байден үе үе цолыг нь андуурч дуудах эсвэл үг хэллэгийн алдаа гаргах нь тасралтгүй хов жив болдог байна.
Нью Йорк Постын мэдээлснээр Ерөнхийлөгч Ж. Байден Израилийн Ерөнхий сайдыг Беняамин Нэтняахүг өмнөх өдөр нь Израиль, Палестины хооронд байгуулсан гал зогсоохыг угтаж үг хэлэхдээ "Ерөнхийлөгч" гэж нэрлэжээ.
Өнгөрсөн сард Цагаан ордонд болсон Оросын бодлогын талаар хийсэн хэвлэлийн бага хурал дээр Ерөнхийлөгч Владимир Путины овог болох Путиныг 'Клютин' гэж нэрлэж тэр даруй 'Путин' гэж засч хэлжээ.
Энэ мэтээр Ерөнхийлөгч Ж.Байден өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үргэлжлүүлэн хийсэн алдаануудыг нь ' Байдений эрсдэл' гэж нэрлэдэг байв.
Эх сурвалж : Yonhap news
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.