Сэлэнгэд тусгаарласан гурван иргэнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас “Ковид - 19” халдварын нөхцөл байдал, түүнийс сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.03.20/ мэдээллээ хийж байна. ХӨСҮ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 17-нд Москва - Берлин - Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн халдвар авсан нэг иргэний хавьтал болох иргэдийн 75 хүнээс нь шинжилгээ авсан. Халдвар илрээгүй. Үргэлжлүүлэн тухайн онгоцонд ирсэн 176 иргэнээс шинжилгээ авч байна.
Мөн Истанбул хотоос ирсэн 24 хүнийг шинжилгээнд хамруулсан. Коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт гурван сэжигтэн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.
Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт
нэг иргэнийг тусгаарласан. Сорил Улаанбаатар хот руу ирж байгаа. Энэ хүн
нь Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн. Автобусанд хамт ирсэн 24
иргэнийг ажиглалтад авсан” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.