Г.Занданшатар: 71 мянган иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн хар түүхийг хаана

Г.Занданшатар: 71 мянган иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн хар түүхийг хаана

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.05.28/  МҮХАҮТ-д худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Уг уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-ын "Ковидын дараах эдийн засгийн Их шинэчлэл" санаачилгыг дэмжиж, 71 мянган иргэний Монголбанк дээрх зээлийн мэдээллийн хар түүхийг хаахаа зарлалаа.

Мөн зээлээ төлж дууссан ч өмнө нь авсан зээлийн төлөлт муу байснаас хар жагсаалтад ороод байсан аж ахуйн нэгжүүдээ үүнд хамруулахаа мэдэгдлээ. УИХ-ын даргын дэргэд “Худалдаа Аж Үйлдвэрийн Зөвлөл” байгуулахаар боллоо. Эдийн засгийн сэргэлттэй холбоотой шийдвэрийг хувийн хэвшилтэй зөвлөлдөж гаргана гэв.

Тодотгоход, МҮХАҮТ-аас "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгыг Засгийн газарт хүргүүлээд буй. Тус санаачилгад, эдийн засгийг сэргээхийн тулд үйл ажиллагаа нь хүндэрсэн, үүдээ барьсан аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өрийг нэг удаа өршөөх, зээлийн хар жагсаалтаас гаргах зэрэг  арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэж тусгасан байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.