Монгол Улсын Засгийн газар Пфайзер/Бионтех вакциныг өчигдөр хүлээн авлаа.

Монгол Улсын Засгийн газар Пфайзер/Бионтех вакциныг өчигдөр хүлээн авлаа.

Олон улсын вакцин хангамжийн "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 100,620 тун Пфайзер/Бионтех BNT162 вакциныг өчигдөр хүлээн авлаа.

Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг бөгөөд дээрх дүнг задлавал, "Ковид-19" халдварын эсрэг Астразенека AZD1222 вакцинаас тавдугаар сарыг дуустал хугацаанд 112.800 тун, Пфайзер/Бионтех BNT162 вакцинаас зургаадугаар сарыг дуустал хугацаанд 126.360 тунг тус тус хүлээн авахаас 3 дугаар сарын 12-ны өдөр Астразенека AZD1222 вакцинаас 14.400, 3 дугаар сарын 24-ний өдөр Пфайзер/Бионтех BNT162 вакцинаас 25,740 тун, дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Астразенека AZD1222 вакцинаас 50.400 тун, тавдугаар сарын 27-ны өдөр Пфайзер/Бионтех BNT162 вакцинаас 100,620 тунг хүлээн аваад байна.
 
Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын "Ковид-19" халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.