Москвагийн шүүх “Google” компанийг 3.5 сая рублиэр торгожээ.

Москва хотын Таганский дүүргийн шүүх хайлтын системийн операторын үүргээ удаа дараа гүйцэтгээгүйтэй нь холбогдуулан “Google” компанийг 3.5 сая рублиэр торгожээ.
Шүүхээс тус компанийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх эрхийг нь хязгаарласан цахим хуудсууд, гар утасны программууд, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний талаарх мэдээллийн хайлтыг зогсоох үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж үзсэн байна.
Тавдугаар сарын 25-нд Москвагийн шүүх “Google” компанийг хориотой контентуудыг устгахаас татгалзсан хэмээн 6 сая рублиэр торгож байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.