АНУ “Нээлттэй тэнгэр” гэрээнд эргэж орохгүй гэдгээ дахин мэдэгджээ.

АНУ “Нээлттэй тэнгэр” гэрээнд эргэж орохгүй гэдгээ дахин мэдэгджээ.

АНУ-д “Нээлттэй тэнгэр” гэрээнд эргэж орох төлөвлөгөө байхгүй гэж тус улсын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

"Нээлттэй Тэнгэрийн гэрээг ОХУ зөрчсөнтэй холбогдуулан хүчингүй болгосонд АНУ харамсаж байна. Орос гэрээг дагаж мөрдөх аливаа алхмыг хийгээгүй учир АНУ гэрээнд эргэн орох бодолгүй байна. Үүнээс гадна Оросын зүгээс гаргаж буй үйлдэл тэр дундаа сүүлийн үед Украинд чиглэсэн алхмууд нь итгэлцлийг бий болгох түншийн нөхцөл байдалд нийцэхгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна.

“Нээлттэй тэнгэр” гэрээнд эргэн орохгүй гэдгээ АНУ-ын эрх баригчид мэдэгдсэн хэмээн өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

“Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарах дотоод журмыг нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ОХУ-ын Гадаад хэргийн яам 1 дүгээр сарын 15-нд гаргажээ. Гэрээнээс Вашингтон 2020 оны 11 дүгээр сард гарснаас хойш шинэ нөхцөлд гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд саад тотгор учирч, түүнийг арилгах дорвитой өөрчлөлт гарахгүй байгаатай холбоотойгоор ийм алхам авсан байна. Эрх баригчид гэрээнд эргэн орох тухай шийдвэрийг одоогоор гаргаагүй гэж АНУ-ын Төрийн Департамент 4 дүгээр сард мэдэгджээ. Гэрээний зүйл заалтыг сонголттойгоор биелүүлж, заримыг нь зөрчиж байна хэмээн АНУ Оросын эрх баригчдыг хэдэн жилийн турш буруутгасан юм. Орос ч мөн Вашингтоныг гэрээний хэрэгжилттэй холбогдуулан буруутгаж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.