Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа өнөөдөр орон нутгийн цагаар 07:00 цагт эхэллээ. Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 салбар комисс байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс 5 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагийн байдлаар 14 Салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байна. 14.00 цагийн байдлаар Австралийн Канберра хотод 443 сонгогч буюу саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 57.7 хувь саналаа өгчээ. Мөн Японы Осака хотод 48 хүн саналаа өгч ирц 37.5 хувьтай байна.
БНСУ-ын Пусан хотод 12.00 цагийн байдлаар 19 сонгогч буюу 12.3 хувь саналаа өгөөд байна. ОХУ-ын Улаан-Үүд хотод мөн цагийн байдлаар 26 хүн саналаа өгчээ. ОХУ-ын Эрхүү хотод 14 хүн саналаа өгч ирц 31.1 хувь, Вьетнамын Ханой хотод 11.25 цагийн байдлаар 21 иргэн саналаа өгч 77.78 хувьтай байна.
Сингапур дахь салбар комисст 12.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 20 хувьтай байна. БНХАУ-ын Шанхай дахь салбар комиссын 12 цагийн ирц 36 хувьтай байна. Сонгогчдын ирцийн мэдээний явцыг өнөөдрийн 17:00 цагт дахин мэдээлэх талаар гадаад улс орнуудад ажиллаж байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.