Эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэд зөөврийн хайрцгаар саналаа өгнө
Цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэд, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар болсон.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирэх 7 хоногт гаргана.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг энэ оны 6 дугаар сарын 8-ны өдөр 9.00-20.00 цагт орон даяар зохион байгуулна. Иймд дээр дурдсан шалтгаантай иргэд 6 дугаар сарын 8-ны өдөр эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд байх сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ мөн сарын 1-ний дотор, батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргана. Харин гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч 6 дугаар сарын 5-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.