Маргааш олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх чиглэлийг ОБЕГ-ын дарга, УОК-ын орлогч дарга Г.Ариунбуян өгчээ.
Тодруулбал, маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүлж, зөвлөмжийг хангаж ажиллахыг даалгасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.