Гадаад дахь монголчуудын 44.6 хувь саналаа өгөөд байна.
Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Харин гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээс өчигдөр, өнөөдөр хоёр өдөр саналыг нь авах юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна.
Тэгвэл Улаанбаатарын цагаар өчигдрийн 22:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 44.6 хувь буюу 3299 сонгогч саналаа өгөөд байна. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.