Нигерид зэвсэгт этгээдүүд 200 сурагчийг хулгайлжээ

Нигерид зэвсэгт этгээдүүд 200 сурагчийг хулгайлжээ

 Нигерийн баруун нутгийн Тегина хотод байрладаг сургууль руу зэвсэгт этгээдүүд халдаж, 200 сурагчийг хулгайлжээ.

Хотын оршин суугчдын ярьж буйгаар, зэвсэгт этгээдүүд сургуулийн талбайд нэвтэрч, 200 сурагчийг хулгайлсан ч халдлагын улмаас сурагчид бэртэж гэмтэж, хүний амь эрсдээгүй байна.

Сүүлийн саруудад Нигерид оюутан, сурагчдыг золиос болгон авах зорилгоор их, дээд сургууль руу халдах тохиолдлууд гарах нь ихсэж байна. Он гарснаас хойш тус улсад дунд сургууль болон их дээд сургуулиудаас 700 гаруй оюутан, сурагч хулгайлагджээ.

Орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр 3 дугаар сараас хойш Нигерийн хойд нутагт 600 гаруй сургууль хаагдаж, суралцагсдыг илүү аюулгүй бүс нутгийн сургалтын байгууллагууд руу шилжүүлсэн байна. Үүнээс гадна дунд сургууль болон их дээд сургуулийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг чангатгасан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.