Малайз хатуу хөл хорионы дэглэмд шилжинэ.

Малайз хатуу хөл хорионы дэглэмд шилжинэ.

 Малайзад коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдсэний улмаас зургаадугаар сарын 1-нээс эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоохоор болжээ. 

"Энэхүү шийдвэрийг “COVID-19”-ийн халдварын тархалтын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр гаргасан" гэж Малайзын Засгийн газар мэдэгджээ. Тус улсад өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 8 мянгаас, идэвхтэй тохиолдлуудын тоо 70 мянгаас давсан байна.  

Хөл хорионы эхний үе шатанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн жагсаалтад багтсан эдийн засаг, үйлчилгээний хамгийн чухал салбарууд л ажиллана.

Өвчлөлийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор улс даяар эмнэлгүүдийн боломж "улам бүр хязгаарлагдаж байгааг" тэмдэглэсэн байна.

Түүнчлэн коронавирусний илүү халдвартай хувилбарууд илэрсэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргахад нөлөөлжээ.

Хөл хорионы эхний үе шат хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд “COVID-19”-ийн халдварын тохиолдлыг бууруулж чадвал Засгийн газар дахин дөрвөн долоо хоног хөл хорих аж. 

Гэхдээ эхнийхээс дараагийн шат руу шилжих шийдвэрийг ЭМЯ-ны эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргах бөгөөд “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөн хүлээн авч буй эмнэлгүүдийн өдөр тутмын ачаалал, хүчин чадлыг харгалзана.

Малайзад цар тахал дэгдсэнээс хойш нийт 549 514 гаруй хүн коронавирусний халдвар авч, 2552 өвчтөн нас баржээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.