"Ерөнхийлөгчийн Сонгууль"-д БНСУ-д оршин суугаа Монгол иргэд саналаа өгч байна....

Гадаад улсад удаан хагацаагаар оршин сууж буй Монгол улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх боломжтой болсон билээ.
Тэгвэл БНСУ-ын хувьд нийслэл Соүль хот дахь Монгол улсын элчин сайдын яам болон Пусан хот дахь Монгол улсын өргөмжит консулын газруудад СЕХ-ны салбар комисс байгуулагдан иргэдийн урьдчилсан бүртгэл хийгээд санал хураах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Санал хураалт 30, 31-ний өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагдаж 31-ний өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, СЕХ-ны БНСУ Соүль хот дахь салбар комиссын гишүүн Н.Хаш-Эрдэнээс сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээллийг тодрууллаа.
БНСУ дахь Монголчуудын Мэдээллийн Нэгдсэн Сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.