БНАСАУ Хөдөлмөрийн намын хоёр дахь өндөр албан тушаалыг бий болгожээ
БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намд удирдагч Ким Жөн Уны дараах эрх мэдэл бүхий хоёр дахь өндөр албан тушаалыг бий болгосон бөгөөд “нэгдүгээр нарийн бичгийн даргын” уг албан тушаалыг удирдагчийн ойрын туслах хашиж байгаа төлөвтэй байна гэж эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.
Энэхүү албан тушаалыг энэ оны нэгдүгээр сард болсон намын их хурлын үеэр бий болгож, намын Төв хороо “нэгдүгээр нарийн бичгийн даргыг” сонгоно гэсэн шинэ заалтыг дүрэмдээ оруулсан хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Уг хурлаар Ким Жөн Ун намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Тэрбээр 2012-2016 онд “нэгдүгээр нарийн бичгийн даргын” албыг хашиж байсан билээ.
Хөдөлмөрийн намд хоёр дахь өндөр албан тушаалыг бий болгож буй нь намын хэргийг зохицуулах Ким Жөн Уны үүргийг бууруулах зорилготой бололтой байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, уг албан тушаалд сонгогдсон хүн удирдагчийн өмнөөс намын гол хурлуудыг даргалах боломжтой болох ажээ. Мөн Ким Жөн Уны ойрын туслах, Улс төрийн товчооны байнгын гишүүн Жо Ён Вон уг албан тушаалд сонгогдсон бололтой байгааг мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.