С.Энхболд: 25-34 насныхны тохиолдлын тоо 42 хувийг эзэлж байгаа

С.Энхболд: 25-34 насныхны тохиолдлын тоо 42 хувийг эзэлж байгаа

Монгол Улсад өрнөж буй коронавирусний вакцинжуулалтын ажил үр дүнгээ өгч, энэ сарын 15-наас халдварын тоо буурна гэсэн тооцоолол гаргасныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв.

УОК-оос энэ сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөөд байсан. Гэвч “Файзер” болон бусад вакцины татан авалттай холбогдуулан эрсдэлт бүлгийг вакцинжуулах ажил хойшилсон бөгөөд энэ сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Сүүлийн өдрүүдэд халдварын тоо өсөж байгаа нь тандалт судалгааны багууд ажлаа эрчимжүүлж, орон нутгийн шинжилгээний тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Ялангуяа батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тандалтаар халдварын тоо нэмэгдсэн. Сүүлийн үед батлагдаж байгаа тохиолдлын 30 орчим хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байгаа. Аав ээж, хөршөөсөө авсан байна. Мөн 25-34 насныхны тохиолдлын тоо 42 хувийг эзэлж байгаа юм” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.