Улсын харцага Г.Элбэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ

Улсын харцага Г.Элбэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ

Монгол Улсын харцага Гунгаагийн Элбэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулган гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр энгэрийг нь мялаалаа.  

Тэрбээр 1974 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн. 1997 онд улсын начин 2004 онд улсын харцага цолыг нь нөхөн хүртээсэн юм. Харин 1997, 2006, 2007 онуудад шөвгөрч байв.

Тодруулбал 1997 онд Ардын хувьсгалын 76 жилийн ойн баяр наадамд улсын начин Ш.Лхагвасүрэнгээр дөрөв, улсын заан Д.Эрдэнэбатаар тав, улсын гарьд П.Сүхбатаар зургаа даван шөвгөрч Монгол Улсын өсөх идэр начин цол хүртсэн.

Тэгвэл 2006    онд Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Батзоригоор дөрөв, тухайн үед аймгийн арслан цолтой байсан улсын начин Ж.Оргилоор тав, тухайн үед улсын начин цолтой байсан улсын аварга Г.Эрхэмбаяр шавиараа зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн.    

Мөн 2007       онд Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд тухайн үед аймгийн арслан цолтой байсан улсын харцага Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Ц.Цогтжаргалаар тав, аймгийн арслан цолтой байсан улсын начин Ж.Отгонбаяраар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн байдаг.

Үүнээс гадна олон алдарт шавь төрүүлсэн ачтан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина 2021-06-03

Монголбанк Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргалаа 2021-06-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 1024 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-03

“Мөнгөн тэмдэгтийн танхим”-д нэн ховор үзмэрүүдийг байршуулжээ, 2021-06-03

Нийслэлийнхний 99.9 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. 2021-06-03

Улсын харцага Г.Элбэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ 2021-06-03

Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ 2021-06-03

Допинг илэрсэн бөхчүүдийг зарлахгүй бол тэмцлийн бусад хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ 2021-06-03

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хүртэлх цагийн хуваарь 2021-06-03

Л.Оюун-Эрдэнэ: Дэд төвүүдэд бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ 2021-06-03

МОНЦАМЭ агентлагийн шилдэг ажилтнуудад төрийн одон, медаль гардуулав 2021-06-03