Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ

Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ

Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Улаанбаатар хотоос өнөөдөр /2021.06.03/ Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо.

Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, тухайн ноос ноолуураар бүтээгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг.

“Ханбогд кашмер” компани урьд нь Итали улс руу Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрэх юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголбанк Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргалаа 2021-06-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 1024 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-03

“Мөнгөн тэмдэгтийн танхим”-д нэн ховор үзмэрүүдийг байршуулжээ, 2021-06-03

Нийслэлийнхний 99.9 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. 2021-06-03

Улсын харцага Г.Элбэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ 2021-06-03

Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ 2021-06-03

Допинг илэрсэн бөхчүүдийг зарлахгүй бол тэмцлийн бусад хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ 2021-06-03

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хүртэлх цагийн хуваарь 2021-06-03

Л.Оюун-Эрдэнэ: Дэд төвүүдэд бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ 2021-06-03

МОНЦАМЭ агентлагийн шилдэг ажилтнуудад төрийн одон, медаль гардуулав 2021-06-03

Сэтгүүлчдийг “холбогдогч”-оор дуудсан цагдаагийн алба хаагчдад сахилгын шийтгэл оногдууллаа. 2021-06-03