Сэтгүүлчдийг “холбогдогч”-оор дуудсан цагдаагийн алба хаагчдад сахилгын шийтгэл оногдууллаа.

Сэтгүүлчдийг “холбогдогч”-оор дуудсан цагдаагийн алба хаагчдад сахилгын шийтгэл оногдууллаа.

Цахиур.мн сайтын сэтгүүлч Ц.Анхзул, LiveTV.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа нар хамтран “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэн, нийтэлсэн. Нэвтрүүлгийн эхний дугаар цацагдсаны маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байгаа.

Үүнтэй зэрэгцэн тавдугаар сарын 3-ны өдөр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, “холбогдогч”-оор мэдүүлэг өгөхийг шаардсан. Уг мэдүүлгийг авахаар цагдаагийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ганбат сэтгүүлчдийг дуудан, “холбогдогч”-ийн эрх үүрэг танилцуулан, “танилцсан гээд гарын үсэг зурчих. Тэгээд мэдүүлэг өгөхгүй гэдгээ бичгээр өгч болно” хэмээн удаа дараа шаардсан.

Сэтгүүлчдийн зүгээс “бид хэргийн оролцогч биш учраас холбогдогчоор мэдүүлэг өгөх боломжгүй. Тиймээс холбогдогчийн эрх үүрэгтэй танилцахгүй” гэдгээ хэлж, түүнийгээ мөн бичгээр мэдэгдсэн.

Цагдаагийн хошууч Э.Ганбат нь “УЕПГ-ын прокурор н.Алдархишигийн өгсөн чиглэлийн дагуу холбогчдогчоор мэдүүлэг авна” хэмээсэн учир сэтгүүлчид УЕПГ-т шаардлага хүргүүлсэн бөгөөд тус газраас “Сэтгүүлч нараас гэрчээр мэдүүлэг авах чиглэл өгөөгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн юм.

Тиймээс цагдаагийн хошууч Э.Ганбат нь прокурорын нэр барьж, сэтгүүлч нараас хэрэгт холбогдогчоор мэдүүлэг авахаар оролдсон үйлдлийг нь шалгуулахаар ЦЕГ-ын Хяналт шалгалт, Дотоод аудитын хэлтэст өргөдөл гаргасныг хянан шалгаж, хариу ирүүллээ.

Уг хяналт шалгалтаар “Нэр бүхий алба хаагчид цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зөрчсөн байх тул дүнг тус албаны даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ганбат, хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан сахилгын шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн болно” хэмээжээ. Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнийн тухайд өөрийн удирдан ажиллаж буй алба хаагчийнхаа ажилд хяналт тавиагүй шалтгаанаар ийнхүү шийтгэл хүлээж байгаа аж.
Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсгийг тодруулбал “81.4.2.албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” хэмээн заажээ.

Эх сурвалж: https://tsahiur.mn/n/s/3211?fbclid=IwAR131WxN7niIwpcg3euFSJhMO92QDgPD8-jM4VML1fDqQ3nouj9hYfV-3Jc

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ 2021-06-03

Допинг илэрсэн бөхчүүдийг зарлахгүй бол тэмцлийн бусад хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ 2021-06-03

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хүртэлх цагийн хуваарь 2021-06-03

Л.Оюун-Эрдэнэ: Дэд төвүүдэд бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ 2021-06-03

МОНЦАМЭ агентлагийн шилдэг ажилтнуудад төрийн одон, медаль гардуулав 2021-06-03

Сэтгүүлчдийг “холбогдогч”-оор дуудсан цагдаагийн алба хаагчдад сахилгын шийтгэл оногдууллаа. 2021-06-03

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын асуудлаар ТАЙЛБАР ХИЙХ НЬ 2021-06-03

Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд угийн бичиг хөтлүүлэхэд анхаарах тухай ярилаа 2021-06-03

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг цогцоор нь шийдэх гурван жилийн төлөвлөгөө гаргана 2021-06-03

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021-06-04

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ. 2021-06-04