Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж, цэвэрлэх вэ?
- Ахуйн хэрэглээний бээлий өмсөх
- Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх
- Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих
- 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх
- Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх
- Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх
- Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах
- Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх
- Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
- Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх
- Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.