Халуун бууруулах эм вакцины үйлчилгээнд нөлөөлдөг

Халуун бууруулах эм вакцины үйлчилгээнд нөлөөлдөг

Халуун бууруулах эм хэрэглэх нь вакцин хийлгэх үед биед үүсэх эсрэг биетийн хэмжээг буруулдаг гэсэн дүгнэлтэд АНУ-ын Дьюкийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд хүрчээ.

Халуун бууруулах эм эсэд тодорхой дохио өгдөг замыг дарангуйлдаг тул дархлааны хариу үйлдэлд нөлөөлөх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Лабораторийн нөхцөлд хийсэн туршилтаар аспирин болон ибупрофен эм дархлааны хариу үйлдлийн генийг хянадаг уургийн үйл ажиллагааг дарангуйлах чадвартай болохоо харуулжээ. Бусад нестероид үрэвслийн эмүүд бие организмыг вирусний эсрэг хамгаалах чадвартай Т эсийн идэвхжлийг дарангуйлдаг байна. Судалгааны үеэр эдгээр эм бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэснээс гадна вакцины эхний тунг хийлгэх үед ийм үр дүн ажиглагдсан байна. Антиген буюу эсрэг биет үүсгэгч болон вакцины тун хоорондын хугацааны хоорондын холбоо дархлааны хариу үйлдлийн өөрчлөлтөд амин чухал үүрэг гүйцэтгэдгийг илтгэж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Гэсэн хэдий  ч халуун бууруулах эм КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын үед дархлааны хариу үйлдэлд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултын эцсийн хариулт одоогоор байхгүй л байна. Гэхдээ эрдэмтдийн хэлснээр, халуун бууруулах эм вакцины үйлчилгээг бүрэн үгүй хийнэ гэж байдаггүй аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.